АНУ Мьянмарын хоёр генералыг хоригийн жагсаалтад оруулжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-23 12:53:48

ВАШИНГТОН. /TASS/. Мьянмарын цэргийнхэн жагсагчдын тараахын тулд хүч хэрэглэсэнтэй холбогдуулан АНУ-ын эрх баригчид тус улсын хоёр генералд хориг арга хэмжээ авчээ.


Энэ тухай АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийг хянах албанаас даваа гаргийн орой гаргасан мэдэгдэлд дурдсан байна.


“Мьянмарт төрийн эргэлт хийсэн цэргийнхэнтэй холбоотой хүмүүст хориг арга хэмжээ авч байна. Энэхүү арга хэмжээг Мьянмарын аюулгүй байдлын хүчнийхэн тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний хариуд авч байна. Цэргийнхэн ардчилсан замаар сонгогдсон Засгийн газраа сэргээх ёстой, эс бөгөөс цаашид эргэлт буцалтгүй арга хэмжээ авна” гэж мэдэгдэлд дурджээ.


АНУ-ын Сангийн яамны хоригийн жагсаалтад орсон хүмүүст Америкийн иргэд эсвэл компаниудтай хамтран бизнес эрхлэхийг хориглодогоос гадна тус улс дахь хөрөнгийг битүүмжилдэг байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Мьянмарын цэргийнхний эсрэг хориг арга хэмжээ авна гэж энэ сарын 10-нд мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ