Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 4 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-22 11:07:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо 2020 оны эцсийн тоон мэдээллээ танилцуулснаар, Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2020 оны эцэст 1,3 их наяд төгрөг болжээ.


Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад  51,5 /4 хувь/ тэрбум төгрөгөөр өсчээ. Энэхүү өсөлтөд компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйлчилгээнээс олсон орлого 40,5 /75.4  хувь/ тэрбум төгрөг, утасгүй холбооны үйлчилгээнээс олсон орлого 25,2 /3,4 хувь/ тэрбум төгрөг, шуудангийн үйл ажиллагаанаас олсон орлого 3,7 /16,1 хувь/ тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.


Харин 2020 оны 4 дүгээр улирлын мэдээгээр тус салбарын нийт орлого өмнөх улирлаас 14,6 /4,1 хувь/ тэрбум төгрөгөөр буурч, 338,3 тэрбум төгрөг болсон байна. Мөн суурин утасны цэгийн тоо 2020 оны 4 дүгээр улиралд 315,5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 17,6 /5,3 хувь/ мянган цэгээр буурсан байна. Энэхүү бууралтад Улаанбаатар хотын суурин утасны цэг 16,4 /5,9 хувь/ мянгаар буурсан нь нөлөөлсөн байна.


Кабелийн телевиз хэрэглэгчид 2020 оны 4 дүгээр улиралд 917,5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7,7 /0,8 хувь/ мянган хэрэглэгчээр буурчээ.



Холбоотой мэдээ