Ногдол ашиг тараахаа 25 компани мэдэгдээд байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-02-22 09:47:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн хугацаанд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 25 компани ногдол ашиг тараахаа мэдэгдэж, эхнээсээ олон нийтэд танилцуулсаар байна. Эдгээрээс дурдвал, "Дархан нэхий", "Монгол шуудан", "Монголын Цахилгаан холбоо", "АПУ", "Улаанбаатар хивс", "Талх чихэр", Монос Хүнс", Мах импекс" зэрэг дотоодын томоохон компаниудаас гадна "Адуун чулуун", "Гутал", "Тахько", "УБ БҮК", "Гермес Центр", "Э-транс ложистик", "Баянтээг", "Түмэн шувуут", "Монгол базальт" зэрэг компани орж байна.

Салбараар авч үзвэл "Бодь даатгал", "Мандал даатгал", "Ард даатгал" зэрэг даатгалын компаниуд хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг тараахаар болоод байна.

Харин Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 17 компани ногдол ашиг тараахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнд, худалдаа, тээвэр, аялал жуулчлал, нэхмэл эдлэлийн компани голлож байна.

 

Холбоотой мэдээ