Ц.Пүрэвжав: Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт өнтэй сайхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-02-19 19:08:06

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжаваас тодрууллаа. 

“2020 оны жил эцсийн мал тооллогоор Улаангом сум 220 мянган толгой мал тоолуулсан нь Увс аймгийн хамгийн их малтай таван сумын тоонд багтаж байна. Өнгөрсөн зун хур бороо элбэгтэй байсан болохоор зуншлага сайхан болж, энэ өвөл цас багатай, зудгүй жил байлаа. Цаашид 2, 3-р сард цаг агаар тогтуун байвал өнтэй жил болох нь дамжиггүй ээ.

Улаангом сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг сайн базаасан болохоор одоогоор үүссэн хүндрэл алга. Ирэх сараас эхлэн сумын нөөцөд байгаа 20 тн тэжээл, 1500 боодол өвсийг иргэдийн гар дээр хүргэх, хямдралтай үнээр худалдах ажлыг зохион байгуулна. Өвс, тэжээлийн үнийг Улс болон аймгийн Онцгой комиссоос гаргасан чиглэл, зөвлөмжийн дагуу шийдвэрлэнэ” хэмээн тэрбээр хэллээ.

 

Холбоотой мэдээ