Улиастайн таван баг иргэдийн хөгжлийн төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-09 17:14:07

Завханы төв Улиастай сумын Өлзийт баг Багийн хөгжлийн төвтэй боллоо.

Өлзийт баг нь аймгийн төвөөс харьцангуй алслагдсан баг. Тус Багийн хөгжлийн төв нь өнгөрсөн жил ашиглалтад орсон Улиастайн бусад багуудын хөгжлийн төвтэй адил Канад технологиор, орон нутгийг хөгжүүлэх сангийн төсвөөр барьжээ. Эндээс багийн иргэд төрийн үйлчилгээг цаг тухайд нь авч санал солилцох боломжтойн дээр өрхийн эмнэлэг болоод хэв журмыг сахиулах хуулийн ажилтнуудаас тусламж зөвлөгөө авах, нийтийн хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, төрийн үйлчилгээний олон талт  ажлыг явуулах, халуун ус, саунаар үйлчлүүлэх боломжтой юм. Ийнхүү аймгийн төвийн тав дахь багийн байр ашиглалтад орлоо. 

Харин Жаргалант багийн хөгжлийн төв энэ сарын 10-ны өдөр нээлтээ хийж ашиглалтад орох юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ