Зэрэг суманд газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-16 10:22:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зэрэг сумаас баруун зүгт 17 км зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай албаны эх сурвалж мэдээллээ.  

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс гаргасан анхан шатны мэдээллээр 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр  (орон нутгийн цагаар) 20:14:40  цагт Ховд аймгийн Зэрэг сумаас баруун зүгт 17 км зайд байрлах "Шар хөтөл" гэх газар 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон аж.  

Газар хөдлөлтийг нутгийн иргэд ямар нэгэн байдлаар мэдэрсэн байна. Тодруулбал, сумын төвд амьдардаг зарим иргэдийн толгой эргэж дотор муухайрах, гэрлийн бүрхүүл савлах, машин ирээд байшин мөргөх мэт доргилт мэдрэгдсэн гэж хэллээ. Харин тус сумын Бургасан багийн малчин н.Алтансүхтэй холбогдоход уулын чулуу нурах шиг л нүргэлсэн чимээ гарсан гэж хэлсэн юм.

Тодорхой нарийвчилсан мэдээллийг гаргахаар ажиллаж байна гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Ховд салбараас мэдээллээ.  

Холбоотой мэдээ