Цагдаа нар цаг алдалгүй эмнэлэгт хүргэснээр охины амийг аварчээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-02-15 11:46:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн тусламж яаралтай авах шаардлагатай охиноо эмнэлэг рүү хүргэж байсан аавд  цагдаагийн алба хаагч нар цаг алдалгүй тусалснаар охины амийг аварчээ.


Тодруулбал, энэ сарын 13-ны өглөө 11.00 цагийн үед 201 дүгээр пост буюу  “Home plaza” орчим үүрэг гүйцэтгэж байсан Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамир,  цагдаагийн ахлагч Н.Нямбаяр нар гэрэл дохио зөрчсөн “lexus маркийн жолооч Б.Энхбаярыг зогсоож, шалгахад  “6 настай охин минь ухаангүй байна, туслаач гэж гуйсан байна. Тэр даруй цагдаа нар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт албаны автомашинаараа цаг алдалгүй хүргэж өгч хүүхдийн амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалсан тухай Тээврийн цагдаагийн газраас мэдээлжээ.  

 


Холбоотой мэдээ