Шинжилгээний 73 төв, явуулын 137 багийг оношлуур, хувцас хэрэгслээр хангав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-13 21:06:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн Улаанбаатар хотод энэ сарын 11-23-нд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” хийхээр есөн дүүрэгт 73 шинжилгээний төв, явуулын 137 баг ажиллаж байна.


Халдварын идэвхтэй голомтын бүсэд хамаарах эрсдэл бүхий хороодын айл өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулж байна.


Коронавируст халдварыг илрүүлэх, тандах ажилд нийт 1923 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа. НЭМГ-аас шаардлагатай урвалж, оношлуур, ариутгалын бодис, хамгаалах хувцас хэрэгслээр хангаж байна.


Тухайлбал, НЭМГ-т хуваарилсан нөөцөөс шинжилгээ авах бамбар (тубе) 130 500, хамгаалах комбинзон 47 214, N95 амны хаалт 36 722, жавелион (300ш) 247, гар халдваргүйжүүлэгч (1 литр) 20 184, улавч 365 994 ширхэг, нэг удаагийн бээлий 1,6 сая хос, нэг удаагийн халаад 339, нэг удаагийн амны хаалт 43 036, нэг удаагийн малгай 47 706, гадаргуу ариутгагч (500 мл) 246, нүүрний хаалт 47 224, хогны хар уут 16 860, хогны шар уут 33 720 ширхгийг харьяа болон тусгай мэргэжлийн 29 эрүүл мэндийн байгууллагад түгээв.

 

Холбоотой мэдээ