“Coca-Cola” ундааг цаасан лонхонд савлахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-02-13 11:01:19

ВАШИНГТОН. /BBC/. “Coca-Cola” компани хуванцар савнаас бүрмөсөн татгалзах урт хугацааны бодлогынхоо хүрээнд цаасан лонх туршихаар төлөвлөж байна.


Ийм лонхны анхны загварыг Данийн компани гаргаж өгсөн бөгөөд таг, цаасыг шингэн нэвтрэхээс хамгаалдаг дотоод мембранаас бусдыг нь цаасан мяндасаар хийжээ. Гэхдээ туршилтын эцсийн зорилго нь лонхыг 100 хувь дахин боловсруулах боломжтой, хуванцаргүй, хийжүүлсэн ундааны даралтыг тэсвэрлэх чадвартай болгох юм.


Энэ нь хялбар ажил биш боловч хүнсний үйлдвэрлэлийн хэд хэдэн томоохон компани энэхүү төлөвлөгөөг нь дэмжсэн бөгөөд “Coca-Cola” компани 2030 он гэхэд хаягдалгүй үйлдвэрлэлд шилжихээр төлөвлөжээ.


“Break Free From Plastic” буяны байгууллагын мэдэгдсэнээр, өнгөрсөн жил “Coca-Cola” хуванцар хог хаягдлын гол үйлдвэрлэгч байсан бөгөөд тус компанийн араас “Pepsi”, “Nestle” компаниуд орсон байна.


Холбоотой мэдээ