Архи, согтууруулах ундаанаас татгалзахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-11 10:50:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын тасагт 2020 оны байдлаар архины хамааралтай нийт 129 хүн хандаж, зөвлөгөө мэдээлэл авчээ.

Эдгээр иргэний дийлэнх хувийг 30-45 насныхан эзэлж байв. Үүнээс эмэгтэй 10 хүн байна. Харин 2021 оны  хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар тус тасагт 13 хүн хэвтэн эмчлүүлснээс 5 нь архины солиорол өвчнөөр эмчлүүлж байгаа аж.

Архи согтууруулах ундааг удаан хугацаанд хэрэглэх, хэтрүүлэх нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Архины нөлөөгөөр хамгийн их хордож, гэмтдэг эрхтэн бол элэг юм.

Ийнхүү архи бие махбодид нөлөөлөхөөс гадна гэр бүлийн гишүүдийг давхар хордуулдаг хор уршигтай.

Архи уудаг хүний гэр бүлийн гишүүд байнгын айдас түгшүүртэй, амьдралын идэвхгүй болж, аз жаргалыг мэдрэхгүй, тайван амгалан байж чаддаггүй. Мөн гэр бүлд архины хэрүүл тасрахгүй, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирч, сэтгэл санааны гүн хямралд орох тохиолдол бий.  

Иймээс залуучууд, иргэд архи, согтууруулах ундаанаас ямагт татгалзаж байхыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын тасгийн эмч П.Хосбаяр зөвлөж байна.  


Холбоотой мэдээ