Ховд аймгийн улсын аварга малчин, тариаланчдын нэрс тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-10 18:58:47

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 8000 орчим малчин өрх, 3000 гаруй газар тариалан эрхлэгч бий. Мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж, өмнөх оныхоос 200 гаруй мянган тоо толгойгоор нэмэгдүүлснээр малын тоо 3 сая 300 орчим болжээ. Мөн 30 гаруй мянган тонн ургац хураан авсан амжилттай байна.  

Сар шинийн босгон дээр Ховд аймгаас Улсын хошой аварга малчин нэг, Улсын аварга малчин 9, Улсын аварга тариаланч гурав тодорлоо. 

 "Улсын хошой аварга малчин"-аар Ховд аймгийн Үенч сумын Жаргалан багийн малчин Хинатын Бөрбай шалгарчээ.  

Харин "Улсын аварга малчин"-аар:

1. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Доржийн Анхбаяр

2. Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн малчин Лхамсүрэнгийн Пүрэвсан

3. Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн малчин Галсандоржийн Ганбаатар

4. Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн малчин Аэрфаланы Баатархуяг

5. Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн малчин Баатарын Хүрэлдовчин

6. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн малчин Шаравын Төмөрхуяг

7. Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Боовоогийн Болдоо

8. Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн малчин Самдангийн Даваахүү

9. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Янживын Өлгийсайхан

"Улсын аварга тариаланч"-аар:

1. Ховд аймгийн Буянт сумын иргэн Долдойн Аманжол

2. Ховд аймгийн Буянт сумын иргэн Мижиддоржийн Цэцэгсүрэн

3. Ховд аймгийн Мянгад сумын иргэн Баттогтохын Отгонтөгс тус тус тодорсон байна.  


Холбоотой мэдээ