2020 оны урианы жилийн шилдгүүдээ тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-02-09 17:07:43

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг 2021 оныг “Хүний хөгжил - Эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарлаж, урианы жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Мөн энэ үеэр 2020 оны урианы жилийн шилдгүүдээ тодруулав. Тодруулбал, 2020 оныг хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээний жил болгон зарлаж 93 хувийн гүйцэтгэлтэй дүгнэгдсэн байна. Урианы жилийн зорилт, үйл ажиллагааны гүйцэтгэлээрээ манлайлж, 2020 оны шилдгээр тодорсон сум, байгууллагуудыг шагналаа. Тухайлбал шилдэг сумаар Зуунмод, Эрдэнэ сум тус тус шалгарсан бол шилдэг байгууллага, агентлагаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нэгдсэн үйлчилгээ хэвлэл мэдээллийн олон нийттэй харилцах алба тус тус шалгарлаа. 

Мөн Зуунмод сумын иргэн Дамбадаржаагийн Дорждэрэм, Доржпаламын Төмөртогоо нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 69 дүгээр зарлигаар Алдарт эхийн 2 дугаар одонгоор:

 -Зуунмод сумын 5 дугаар багийн иргэн Балдоржийн Мөнхцэцэг

-Зуунмод сумын 3 дугаар багийн иргэн Жамьянгийн Лхамсүрэн

-Монгол Улсын Соёлын яамны “Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр:

-Монгол туургатан театрын жүжигчин Рагчаасүрэнгийн Янжиндулам

-Монгол туургатан театрын бүжигчин Болдын Мөнгөнцоож нар тус тус шагнууллаа.

 Түүнчлэн аймаг жил бүр сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, сумын төсвийн гүйцэтгэл болон аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэг, Урианы жилийн ажлын биелэлт, байгууллагын нээлттэй байдал зэргийг үнэлэн 27 сумаас шилдэг сумаа шалгаруулдаг. Үүнд Зуунмод, Дэлгэрхаан, Цээл, Алтанбулаг, Баянцогт сум тус тус шилдгээр шалгарч шагналыг гардуулан өгсөн юм.

  

Холбоотой мэдээ