Засгийн газар даваа гарагт ээлжит бусаар хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-06 13:43:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар даваа гарагт ээлжит бусаар хуралдахаар болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг олон нийтйн сүлжээн дэх цахим хуудсаараа өнөөдөр мэдээлжээ. 


Тэрбээр цахим хуудсандаа, "Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу байгуулагдсан ажлын баг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулж байна. Даваа гарагийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар батална" хэмээжээ. 

Холбоотой мэдээ