Баян-Өлгий аймагт 5271 хүн гэрийн хяналтаас гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-02 17:05:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн 11 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш Улаанбаатар хот болон бусад голомт бүхий аймгуудаас 5776 хүн ирж, гэрийн ажиглалтад орсон.

Үүнээс өнөөдрийн байдлаар 5271 хүн ажиглалтын хугацаагаа дуусгажээ. Одоо хяналтад 505 хүн байгаа.

Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд зэрэг байгууллагуудын алба хаагчид Шадар сайдын 2020 оны 155 дугаар тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглалт болон гэрийн ажиглалтыг зохицуулах түр журам”-ын дагуу хяналт тавин ажиллаж байна. 

Холбоотой мэдээ