Наадмаар Хүй долоон худагт 7300 автомашин зогсоолтой байх нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-07 17:13:13

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын төсөв, баяр наадмын нээлт, хаалтын тоглолт мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь автомашины зогсоолын талаар товч мэдээлэл сонсов.

Нээлт, хаалтын тоглолтыг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг ҮДБЭЧ-ын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар найруулна. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7300 гаруй автомашины зогсоол гаргахаар бэлтгэж буй аж. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс хангах, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд онцгой анхаарахыг Шадар сайд үүрэг болгов.

Мөн Хүй долоон худагт морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний газруудад усалгааг одооноос эхлүүлж, зүлэгжүүлэхийг үүрэг болгожээ. Наадам болтол Хүй долоон худагт аливаа уралдаан тэмцээн зохиохгүй юм байна. 

Холбоотой мэдээ