"Булган Ундрага" ХК-ийн арилжааг түр зогсоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Булган Ундрага” ХК-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоохоор боллоо.
Тодруулбал, Улсын Ерөнхий Прокурорын газрын Хяналтын прокурорын энэ оны 1 дүгээр сарын 27-ны 3/01 тоот зөвшөөрөл, СЗХ-ны Улсын байцаагчийн мөн 1 дүгээр сарын 27-ны өдрийн 03 тоот албан шаардлагын дагуу “Булган Ундрага” ХК-ийн үнэт цаасны арилжааг энэ оны 1 дүгээрр сарын 28-наас эхлэн түр зогсоохоор боллоо.