Цагааннуур боомтоор энэ сард 5 мянган тонн шатахуун импортлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-29 18:45:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 172 дугаар тогтоолоор хилийн Цагааннуур боомтыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт нээн газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж байгаа.

2021 он гарснаас хойш давхардсан тоогоор 85 аж ахуйн нэгжийн 200 тээврийн хэрэгслээр 5003 тонн бүтээгдэхүүн импортолжээ.

Үүнээс дизель түлш 3,8 мянган тонн, АИ-92 бензин 815 тонн, А80 бензин 39 тонн байна.

Хилээр нэвтэрсэн шатахуун тээврийн машинуудыг мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, зоонозын өвчин судлал зэрэг байгууллагын хяналт дор тухайн өдөртөө багтаан буцаах арга хэмжээ авч ажиллаж байна. 

Холбоотой мэдээ