Төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-01 16:33:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Олон улсын байгууллагын санхүүжилтээр аймгийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, нөлөөллийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 

Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг нээж, аймгийн Зааг дарга А.Ишдорж хэлэхдээ “Эдгээр төслүүдийн мөнгөн дүнг харахад Өвөрхангай аймгийн нийгэм, ард иргэдийн амьдрал ахуйд ихээхэн өөрчлөлт авчрахуйц хэмжээний байгаа ч бодит байдал дээр ямар үр өгөөжтэй хэрэгжиж байгааг сайн нягталж, ярилцах шаардлагатай байна. Тухайлбал, төслийн санхүүжилтээр зохион байгуулж буй сургалтын үр дүнд оролцогчдын хэдэн хувь нь чадавхжиж, мэдлэг, хандлагаа сайжруулаад байгааг, түүнийхээ үр шимийг яаж хүртсэнийг тооцдог байх хэрэгтэй” гэв. Мөн төсөл хөтөлбөрүүдийн уулзах цэг нэг, хэрэгжилт бодит үр дүнтэй, тогтвортой баймаар байгааг онцлон хэллээ.

 

Одоогийн байдлаар НҮБ, ХХААХҮЯ-наас “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”, Швейцарын хөгжлийн агентлагаас “Ногоон алт” хөтөлбөр, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн худалдааны байгууллагаас “Малын ялган тэмдэглэх, системийг сайжруулах туршилтын төсөл”, “Дэлхийн зөн - Монгол” ОУБ-аас “Өрхийн хөгжил 320”, “Залуу гэр бүлийг дэмжих төсөл”, “Хамтдаа даван туулъя” төсөл, Японы Хүүхдийг ивээх сангаас “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг тус тус Өвөрхангай аймагт хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ