АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийв

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-26 13:47:12

Улаанбаатар/МОНЦАМЭ/. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс гурван асуудлыг хөндөж өнөөдөр мэдээлэл хийлээ.


АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэлэхдээ “Нийгмийг авлигаас ангид байлгах үүрэгтэй, ард түмний төлөөллийн дээд байгууллага УИХ ажлаа хийхгүй байна. Оюутолгойн гэрээ, Лондон, Нью-Йоркийн шүүхэд хэчнээн төгрөгийн маргаан үүсээд байгааг, тэмдэгтийн хураамж 30 хувийг хэрхэн гаргах, 400 тэрбум долларын Оюутолгойн уурхайг улс орныхоо эрх ашигт нийцүүлэн буцааж авах, Оффшороос оруулж ирсэн орлогыг тусгай дансанд байршуулж, олны хяналтад байлгах, гурван тэрбум төгрөгийн авлигын  асуудалд холбогдоод байгаа УИХ-ын гишүүний тухай зэрэг асуудлыг нуун дарагдуулж байна. Иймд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хариуцлага нэхэж байна.

Хоёрт, Төрийн ордны гурван давхрын зүүн талд шүүгчдийг дуудаж авчраад,  ял өгөх чиглэл өгч, шүүхэд нөлөөлж буйг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдсээр байж, нуун дарагдуулж, тухайн цагт нь илчлээгүй. Энэ бол гэмт хэрэг. Иймд түүнд хуульд зааснаар хариуцлага тооцохыг шаардаж байна.

Гуравт,  2020 оны сонгуулийн үеэр АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс “Авлигын хэргээр яллагдагчаар татагдсан хүмүүсийг бүү нэр дэвшүүлээч” гэж Аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, улс төрийн намуудад санал болгож байсан. Гэтэл тухайн үед авч хэлэлцээгүй. Өндөр түвшний албан тушаалтны авлигын хэргийн ял зөөлдөж байна” гэлээ.

Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ