Зургадугаар сарын 07-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-06-07 09:29:23

08.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорациас МХЕГ- хэрэгжүүлсэн төслийн хүрээнд “Хяналтын шинэтгэл эдийн засгийн өсөлт ба сайн засаглал” олон улсын бага хурал Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно.

09.00 цагт НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдэд НЗДТГ-ын А зааланд Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгоно.

09.30 цагт БОНХАЖЯ болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс хамтран зохион байгуулж буй “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачлага (BIOFIN)” төслийн нээлтийн хурал НҮБ-ын байранд болно.

09.00 цагт НҮБ-ын Ази Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс (НҮБ-ын АНДЭЗНК), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) хамтран “Тээвэр хөнгөвчлөх арга хэрэгслэлүүд” үндэсний семинарыг зохион байгуулж байна.

10.00 цагт "Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээ" судалгааны үр дүнг танилцуулах уулзалт Пума Империал зочид буудлын Б байранд болно.

10.00 цагт Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан хоёр орны Засгийн газрын төлөөлөл оролцсон Хамтарсан хорооны анхдугаар хурал ГХЯ-нд болно.

11.00 цагт Сонгуулийн ерөнхий хорооноос Төрийн ордонд мэдээлэл хийнэ.

12.00 цагт  Төрийн ордны их танхимд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна.

11.00 цагт ЭМСЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Мөн эрүүл ахуйн тухай хуулийн дагуу “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага, стандартыг танилцуулна.

11.00 цагт Хэлмэгдсэн хөгшдийг төр засаг 12 жилийн турш хууран мэхэлж байгаа тухай "Хэлмэгдэгсдийн хүүхэд" ТББ-аас Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Big line film", "Nomads films&entertainment"-ийн хамтарсан бүтээл “Сайн уу амьдрал минь-2” уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн бага хурал Монгол ньюс мэдээллийн төвд болно.

11.30 цагт  “Сант” сургууль улсын комисс хүлээж аваагүй барилгад хүүхдүүд сургаж, хууль бусаар улсаас хувьсах зардал авч байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ.

12.30 цагт Олимпийн хөгжлийг дэмжих сан, ЭМСЯ, МҮОХ хамтран олимп эхлэх 60 хоног болон Team Mongolia тамирчдаа дэмжих аяны талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14.00 цагт "Мэдээллийн цаг" хурал ГХЯ-нд болно.

Холбоотой мэдээ