Хөдөлмөрийн гэрээтэй гадаад ажилчдын 51.2 хувь нь БНХАУ, 6.4 хувь нь ОХУ-ын иргэд байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-25 13:08:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар гадаадын 89 улсын 4.0 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин, орлого олохоор, мөн сайн дурын ажил хийж байна.


Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 орноор буурсан бол харин ажиллагчдын тоо 562 (12.2 хувь) хүнээр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.5 (86.0 хувь) мянга нь эрэгтэй, 0.5 (14.0 хувь) мянга нь эмэгтэй юм.


Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 51.2 хувь нь БНХАУ, 6.4 хувь нь ОХУ, 5.3 хувь нь БНСУ, 5.0 хувь нь Австрали, 3.7 хувь нь АНУ, 3.3 хувь нь Өмнөд Африк, 2.9 хувь нь Филиппин, 2.6 хувь нь Вьетнам, 2.5 хувь нь Их Британи, 2.0 хувь нь Канад, 2.0 хувь нь БНЭУ, 1.2 хувь нь Япон, 11.9 хувь нь бусад улсын харьяат байна.

Холбоотой мэдээ