УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-25 11:50:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд өнөөдрөөс өлсгөлөн зарлаж эхэллээ.


Тэрбээр Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудлаар олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаардаж буй юм.


УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Оюутолгой төсөлтэй холбоотой Монгол Улсын шүүхээс эхлээд Английн шүүхийн шийдвэр зэрэг 1400 хуудас баримт бичиг надад бий. Энэ төслөөс Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй байх хэмжээнд хүрсэн байна. Энэхүү гэрээг өөрчлөх, Монгол Улсын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй ганц хүн бол Ерөнхий сайд байдаг. Тиймээс Монгол Улсын шинэ Ерөнхий сайдыг томилогдсон дариудаа нэхэмжлэл гаргахыг шаардаж байгаа юм” гэлээ.


Мөн тэрбээр Ерөнхий сайдыг олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл дээрх тэмцлээ үргэлжлүүлэхийг мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ