16500 гаруй малчин өрхөд 4099 тн хүчит тэжээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-24 00:13:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд С.Чинзориг нар тусламжийн өвс тэжээлийг орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Засгийн газраас өвөлжилт хүнд байгаа таван аймаг, 74 сумын 45 мянга гаруй малчин өрхөд 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийг олгож байгаа.

Үүнд Өвөрхангай аймаг багтаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 931 тн тэжээлийг тээвэрлэн авчраад байна. УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын баг маргааш Богд, Гучин-Ус, Сант, Өлзийт, Баянгол, Төгрөг суманд ажиллаж, малчдын аж амьдралтай танилцан хүчит тэжээлийг олгохоор төлөвлөөд байна.

Өвөрхангай аймагт 16500 гаруй малчин өрхөд 4099 тн хүчит тэжээл 3 дугаар сарын 1-ний дотор үнэ төлбөргүй олгож дуусах аж. 

Холбоотой мэдээ