Баянмонгол хорооллын 416 дугаар байранд хөл хорио тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-22 13:36:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 416 дугаар байрны 3 дугаар орцонд амьдардаг иргэнээс PCR шинжилгээгээр эерэг тохиолдол бүртгэгдсэн тул түр хугацаагаар хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа.


Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос шинжилгээний баг яаралтай гаргаж тухайн орцны оршин суугчдаас PCR шинжилгээ авахаар ажиллаж байна. Тиймээс тухайн орцны оршин суугч иргэд тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг дагаж хариуцлагатай байхыг Баянзүрх дүүргийн онцгой комисс анхааруулав.

Холбоотой мэдээ