Малчдад 800 гаруй тонн тэжээл хүргээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-01-22 13:19:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас шийдвэрлэсэн малчдад үзүүлэх тэжээлийн дэмжлэг туслалцааны хүрээнд одоогийн байдлаар Өвөрхангай аймагт 272 тонн, Баянхонгор аймагт 280 тонн, Говь-Алтай аймагт 330 тонн хүчит тэжээлийг хүргээд байна.  

Засгийн газрын тогтоолоор өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн бүх сум болон отроор явж буй малчин өрхөд хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ дэмжлэгээр ХХААХҮЯ-ны дэргэд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс нэр бүхий 5 аймгийн 40 гаруй мянган малчин өрхөд нийт 5 сая ам.доллар зарцуулж буй юм. 



Түүнчлэн ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 1 дүгээр сарын 17-20-нд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Төв аймагт ажиллаж, өрхийн мал сүргийн өвөлжилтийн нөхцөл байдал, ахуй амьдралтай танилцаж тэжээлийн тусламж хүргэв. 



Холбоотой мэдээ