Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 62 гомдлыг шалгав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-01-22 13:02:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 1 дүгээр сарын 11-15-нд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг шалгав. Өнгөрсөн 7 хоногт 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Эдгээрээс 3 нь зөрчилтэй болох нь тогтоогдоод байна. Одоогоор 45 гомдлыг шалгаж байна.

Мөн тухайн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж 10 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна. Одоогоор 18 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж байна.


Холбоотой мэдээ