Дорнодоос Улаанбаатар хот руу автобус явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-ний өглөө Дорнодоос Улаанбаатар хот руу нийтийн тээврийн автобус явуулахаар болжээ.
Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар нийслэл рүү зорчих иргэд аймгийн Шуурхай штабын 7058-4647, 8020-4647, 7058-3366, 8684-3366 дугаарын утсанд хандаж бүртгүүлэх боломжтой юм.
Иргэд нийслэл хот руу зайлшгүй зорчих шаардлагатай байгаа талаараа аймгийн Онцгой комисст хандсан учир ийнхүү халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан автобус явуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна.