Сонгогчийн нэрсийн жагсаалтыг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-06 12:09:04

Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд бямба гарагт аймгийн Улсын бүртгэл статистикийн газраас УИХ-ын сонгууль болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сонгох сонгуульд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг хүлээлгэн өглөө.

Тус аймаг УИХ-ын сонгуульд 3 тойргоор оролцох ба нийт 124000 иргэдийн 82793 сонгогч нэрсийн жагсаалтанд бичигджээ. Тухайлбал 37-р тойрог 35 хэсгийн хороотой 25627 сонгогчтой, 38-р тойрог 54 хэсгийн хороотой 26020 сонгогчтой, 39-р тойрог 32 хэсгийн хороотой 31146 сонгогч иргэдтэй ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа  

 

Холбоотой мэдээ