Багийн Засаг дарга нарт "Хүүхдийн эрх, хамгаалал" сэдвээр сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-19 11:44:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Өлгий сумын ЗДТГ хамтран "Хүүхдийн эрх, хамгаалал" сэдэвт уулзалт, сургалтыг багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа.   

Тус уулзалт, сургалт нь хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, энэ чиглэлээр багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, холбогдох албан тушаалтнуудад хууль, эрх зүйн мэдлэг олгох зорилготой.

Cургалтын үеэр Цагдаагийн газрын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахмад К.Ёлка "Насан хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх нь", Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Еркегүл "Улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасан хүүхдийн эрх, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх", "Хүүхдийн төрсний, нас барсны, эцэг /эх/ тогтоосны, үрчилсний бүртгэлийн тухай" сэдвүүдээр мэдээлэл өгөв.

Мөн дээрх сэдвүүдийн хүрээнд оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Холбоотой мэдээ