"Хүний хөгжил ба антропоцений үе" сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-15 15:28:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр тавьдаг Хүний хөгжлийн 2020 оны илтгэлийн нээлт энэ сарын 19-нд цахимаар болно. Энэ үеэр 2020 оны Хүний хөгжлийн илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Үнэлгээ, мониторинг хариуцсан шинжээч Ө.Буяндэлгэр танилцуулж, нээлтийн ажиллагааны үеэр "Шинэ эрин: Хүний хөгжил ба антропоцений үе" сэдвээр хэлэлцүүлэг өрнөх юм. 


Хэлэлцүүлгээр Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын байгууллагуудын Үндэсний зохицуулагч З.Батжаргал, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал доктор Т.Чулуун, мөн Тогтвортой ноос, ноолуурын эвслийн Монгол Улс дахь салбарын захирал Б.Батхишиг, "Unread Media"-гийн гүйцэтгэх захирал А.Ундрал нар илтгэл тавих талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас мэдээллээ. 


Хүний хөгжлийн 2020 оны илтгэлийн нээлтэд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар оролцох юм. 



Холбоотой мэдээ