Хэрэглэгчдийн 72,2 хувь цахилгааны төлбөрөө 100 хувь хөнгөлүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-14 17:15:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй цахилгааны үнийн хөнгөлөлт, цахилгааны хэрэглээг хэрхэн тооцож байгаа тухай “Дундговь цахилгаан түгээх сүлжээ” салбараас иргэдэд мэдээлэл хийлээ.

“Дундговь цахилгааны түгээх сүлжээ” салбарын хувьд нийт 7746 хэрэглэгчтэй ба 6595 хэрэглэгч цахилгааны үнийн хөнгөлөлтөд хамрагдаж байна.

Хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцохдоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулж, цахилгаан хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэрэглэгч одоогийн мөрдөж байгаа тарифаар илүү гарсан төлбөрийг төлөх ёстой ба тус салбарын нийт хэрэглэгчдийн  72,2 хувь буюу 4763 хэрэглэгч хэрэглээгээ хэтрүүлээгүй, 100 хувь хөнгөлөлт эдлээд явж байгаа бол үлдсэн хэрэглэгчид илүү хэрэглэсэн төлбөр төлнө гэдгийг тус салбарын хангах үйл ажиллагаа хариуцсан менежер Э.Түмэн-Өлзий танилцуулсан юм.

Өмнөх сарын төлбөрийн мэдээлэлийг өчигдрөөс хэрэглэгчдийн гар утсаар мэдээлж байгаа ба урьдчилан төлбөрөө төлдөг хэрэглэгчдийн хувьд өмнөх оных нь хэрэглээ, гүйцэтгэлээр тоолуурыг нь цэнэглээд явж байгаа ажээ.

Мөн хэрэглэгчдээс цахилгааны хэрэглээ, хөнгөлөлттэй холбоотой санал, гомдол их ирж байгаа учраас ажлын цагаар хэрэглэгчдийн санал, хүсэлтийг хүлээн авах комисс ажиллаж байгааг мэдээллийн үеэр онцоллоо. 

Холбоотой мэдээ