Ромын Пап Франциск вакцин хийлгэжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-14 09:28:44

ВАТИКАН. /La Nacion/. Ромын Пап Франциск Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран гарган авсан коронавирусний вакциныг хийлгэжээ.


Тэрбээр вакцины хоёр дахь тунг гурван долоо хоногийн дараа хийлгэх аж. Пап ламаас гадна өдгөө 93 настай Ромын Хүндэт Пап XVI Бенедикт мөн вакцин хийлгэхээр төлөвлөж байна. 


Ватиканд энэ талаар албан ёсоор мэдээлээгүй хэдий ч өдгөө 84 настай Ромын Пап Франциск өмнө нь ярилцлага өгөх үеэрээ "Бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь хүн бүрийн ёс суртахууны үүрэг тул вакцинжуулалтад хамрагдана" хэмээн мэдэгдсэн аж. 


Ватиканд вакцинжуулалтын кампанит ажил эхэлсэн тухай Ариун Тегийн хэвлэлийн албаны дарга Маттео Бруни лхагва гарагт мэдэгджээ. Тус хотын Эрүүл мэнд, эрүүл ахуйн газрын мэдээлснээр, “Pfizer - BioNTech”  компанийн вакцинаас 10 мянган тунг захиалсан байна.

 

 

Холбоотой мэдээ