Орон нутгийн иргэд Улаанбаатар хот руу чөлөөтэй зорчих боломжгүй

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-12 17:43:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 11-ний өдрөөс бууруулсантай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.

Аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад З.Азат хэлсэн үгэндээ, "Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан тул чөлөөтэй зорчих боломжтой болсон гэж орон нутгийн иргэд буруу ойлгоод байна. Зорчих хөдөлгөөн нээгдээгүй. Зөвхөн хоол, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, малын өвс тэжээл тээвэрлэсэн болон түргэн тусламжийн машиныг л гаргаж, оруулна. Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр хэвээрээ байгаа" гэлээ.

Тийм учраас ард иргэд үүсээд байгаа нөхцөл байдлыг ухамсарлаж, хүндэтгэлтэй хандахыг зөвлөлөө.  

Холбоотой мэдээ