Өглөөний 5 цагаас хойш 10-аад удаагийн чичирхийлэл бүртгэгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-12 11:33:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өглөөний 05 цаг 33 минутад 6,5 баллын газар хөдөлсөн.Түүнээс хойш 10-аад удаа дахин хөдлөл бүртгэгдсэн гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

Өглөөний хүчтэй газар хөдлөлтийн үеэр Ханх сумын малчин иргэдийн мал хашаанаасаа үргэж гарсан, зарим байгууллагын хана цуурсан, аяга таваг унаж хагарсан байна.  Мөн энэ үеэр Хөвсгөл нуурын мөс маш хүчтэй 3-5 минут хүнгэнэн дуугарсан бөгөөд Ханх сумын ойролцоо нуурын мөсний чимээ үе үе гарсаар байгаа гэнэ. Одоогоор албан ёсны хохирол Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдээгүй байна. Аймгийн ОБГ, МХГ, ГХБХБГ-аас хамтран газар хөдлөлтэй холбоотойгоор орон сууцны хороололд шалгалт хийж эхэлсэн байна.

 

Холбоотой мэдээ