Хаврын тариалалт 92 хувьд хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-03 21:08:11
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймагт өнөөдрийн байдлаар хаврын тариалалт 92 хувьтай явж байна.

Энэ жил тус аймаг 90-ээд мянган га-д тариалалт хийхээр төлөвлөснөөс  үр тариа 75506 га, үүнээс  буудай 71721 га , төмс 4847 га, хүнсний ногоо 437 га, тосны болон тэжээлийн ургамал 6000-аад га  буюу бүгд 86582 гад тариалалт хийв. Өөрөөр хэлбэл үр тарианы 104.1 хувь,  үүнээс буудайны 102.5 хувь, төмсний 96.9 хувь, хүнсний ногооны 89.9 хувь, тэжээлийн 16.6 хувь, тосны ургамлын 72.5 хувийг тариад байна.

Тариалалтын үеэр цаг уурын хүндрэл үүсэхгүй бол 6 сарын 10-д гараад дуусах төлөвтэй байгаа юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ