Хот хооронд зөвшөөрөлгүй хүн тээвэрлэсэн тохиолдолд автомашиныг улсын орлого болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-08 15:41:29
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар болон зөвшөөрөлгүй хот хооронд хүн тээвэр хийхгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа. Хот хооронд зөвшөөрөлгүй хүн тээвэрлэсэн, такси үйлчилгээнд явсан тохиолдолд тээврийн хэрэгслийг улсын орлого болгох юм байна.
Зөрчлийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт:
4.2 дугаар зүйл.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах
1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана.
2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй.
4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг хамааруулна" хэмээн заажээ.
Холбоотой мэдээ