НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас малчин өрхөд тусламж үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-08 11:13:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас Говь-Алтай аймгийн зарим сумын малчин өрхөд өвс тэжээлийн болон бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ.


Үүнд тус аймгийн өвөлжит хүндэрсэн урд бүсийн сумд болох Бигэр, Дэлгэр, Төгрөг, Халиун, Цээл, Чандмана, Тонхил, Бугат сумн 160 малчин өрхөд өвс тэжээлийн, Цогт, Эрдэнэ сумын 170 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Одоогоор энэхүү тусламжийн ажил бэлтгэл зохион байгуулалтын шатандаа явж байгаа ажээ. Байгаль цаг уурын нөхцөл байдал хүндэрч, малчин өрхөд бэрхшээлтэй байгаа энэ үед олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагаас тусламж үзүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой ажил болж байгаа тухай аймгийн ХХААГ-аас онцлон мэдээллээ. 


Холбоотой мэдээ