Дани Өмнөд Африкаас ирэх гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-07 10:30:36

КОПЕНХАГЕН. /The Local/. Өмнөд Африкт коронавирусний шинэ хувилбар тархсантай холбогдуулан Дани тус улсаас ирэх гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хоригложээ. Мөн Данид оршин суух эрхтэй Өмнөд Африкийн болон бусад орны иргэдийн хилээр нэвтрэх шаардлагыг чангатгажээ.


Өмнөд Африкт өнгөрсөн 12 дугаар сарын дундуур анх илэрч, өөр хэд хэдэн оронд бүртгэгдээд буй шинэ хувилбараар халдварласан тохиолдол Данид илрээгүй байна. Өмнөд Африкт илэрсэн хувилбар нь Их Британид тархсан хувилбараас өөр бөгөөд илүү хурдан халдварладаг байж болохыг мэргэжилтнүүд анхааруулаад байгаа юм.


Данийн эрх баригчдын гаргасан дээрх шийдвэр лхагва гаргаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ сарын 17 хүртэл мөрдөх ажээ. Хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод буй Данид Их Британид илэрсэн хувилбараар халдварласан 90 орчим тохиолдол илэрсэн байна. 

Холбоотой мэдээ