Нийслэлийн есөн товчоонд 89 ажилтан үүрэг гүйцэтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд өнгөрсөн 24 цагийн хугацаанд онцгой байдал, эрүүл мэнд, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 89 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэв.
Товчоодоор энэ хугацаанд, албан ажил, ахуйн гачигдал, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 932 автомашин нэвтэрч, 899 тээврийн хэрэгсэл гарчээ.
Нийт 3702 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүйг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.