Их Британид хөл хорионы улмаас шинэ автомашины борлуулалт ихээхэн буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-01-06 11:16:44

ЛОНДОН. /Reuters/. Их Британид коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өнгөрсөн онд шинэ автомашины борлуулалт 30 орчим хувиар буурчээ.


Ингэснээр 2020 онд автомашины борлуулалт дэлхийн II дайнаас хойш жилд хамгийн их буурсан дүн үзүүлжээ. Их Британийн Автомашин үйлдвэрлэгч, худалдаалагчдын нийгэмлэгийн мэдээлснээр, 2020 онд 1.63 сая шинэ автомашиныг бүртгэсэн нь 1992 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. 


Автомашин үйлдвэрлэгч, худалдаалагчдын нийгэмлэг энэ онд автомашины борлуулалт хоёр сая орчимд хүрч өснө гэж таамаглаж байсан боловч саяхнаас хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгасантай холбоотойгоор урьдчилсан тааамаглалаа бууруулах төлөвтэй байна. 


"COVID-19"-ийн хязгаарлалтуудын улмаас өнгөрсөн онд цахилгаан хөдөлгүүртэй автомашины эрэлт нэмэгдсэн бол бензин, дизель хөдөлгүүртэй автомашины борлуулалт тус тус буурсан дүн үзүүлсэн гэж Автомашин үйлдвэрлэгч, худалдаалагчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Майк Хоуз мэдээлжээ. 

Холбоотой мэдээ