Мессигийн 500 дахь тоглолтод “Барселона” “Уеска” багийг хожлоо

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2021-01-04 12:30:08

МАДРИД. /TASS/. Испанийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 17 дугаар тойргийн тоглолтод "Барселона" баг "Уеска" -г хожлоо. Тоглолт 1:0 онооны харьцаатай өндөрлөсөн байна.


Хожлын гоолыг хагас хамгаалагч Фрэнки де Йонг тоглолтын 27 дахь минутад оруулжээ.


Энэхүү тоглолт “Барселона” багийн аргентин довтлогч Лионель Мессигийн хувьд Испанийн аварга шалгаруулах тэмцээнд хийсэн 500 дахь тоглолт болсон байна. Тэрбээр энэ тоглолтод гоолын дамжуулалт өгчээ. Месси “Барселона”-д 2003 оноос хойш тоглож байгаа бөгөөд Каталоны клубийн бүрэлдэхүүнд 10 удаа Испанийн аварга болсон юм.


“Барселона” зургаан тоглолтод хожигдоогүй байгаа бөгөөд энэ тоглолтын дараах байдлаар 28 оноо авч, тэмцээний дүнгийн хүснэгтэд тавдугаарт бичигдэж байна. “Уеска” багийн хувьд дөрвөн тоглолт дараалан хожиж чадахгүй бол 12 оноотойгоор хүснэгтийн сүүлийн эгнээнд үлдэнэ. Нэгдүгээр сарын 6-нд болох дараагийн тоглолтод Каталоны баг “Атлетик” клубтэй тоглох бол “Уеска” нэгдүгээр сарын 11-нд “Бетис” багийг хүлээн авна.


Холбоотой мэдээ