Н.Тавинбэх: Цахилгааны үнийг тэглэх тухай огт яриагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-01-02 13:22:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахилгааны үнийн асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-Монгол Улсын Засгийн газар анх удаа нийт айл өрхийн цахилгааны төлбөрийг тэглэнэ гэсэн  түүхэн шийдвэр гаргасан. Гэтэл бүрэн агуулгаараа өөрчлөгдлөө. Хөнгөлөх, тэглэхэд ямар ялгаа байна вэ?

-Засгийн газрын тогтоолд энэ томьёолол байхгүй. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс энэ оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл долоон сарын хугацаанд айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогийн мөнгийг төрөөс хариуцахаар болж байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг энэ долоон сарын хугацаанд хэрэглэгчийн нэрийн өмнөөс  Монгол Улсын Засгийн газар төлнө гэсэн үг. Тэглэх тухай огт яриагүй гэдгийг хэлье гэсэн юм.

Холбоотой мэдээ