25,2 километр явган хүний замтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-02 19:14:58

Энэ онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Гудамж” төслийн хүрээнд 3,2 километр явган хүний зам тавихаар төлөвлөж байна.

Энэхүү ажлын тендерийг зарлан, гүйцэтгэгчийг шалгаруулахаар ажиллаж байгаа аж. Ингэснээр тус аймгийн хэмжээнд 9,3 километр байсан явган хүний замыг 25,2 километрт хүргэх юм. Гэрэл цахилгаангүй, засмал зам байтугай явган хүний олигтой ч замгүй байсан тус аймагт 2013-2015 онд Даланзадгад сумын гэр хороололд орон нутгийн төсвийн 164,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2,7 километр явган хүний замыг барьжээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цогт-Овоо суманд 4 километр, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Цогтцэций суманд 2 километр, Гурвантэс суманд 4 километр, нийт 12,7 километр явган хүний зам шинээр тавьсан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ