Өмнөговийн Баян-Овоод шинэ эрүүл мэндийн төв барьж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-02 17:47:04

Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд Эрүүл мэндийн төв барихаар боллоо. Уг барилгыг эхлүүлэхээр шав тавих ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 30-нд болсон юм.

Тус аймгийн ЗДТГазар, Оюутолгой компанитай хамтран нэлээдгүй бүтээн байгуулалтыг хийж байгаагийн нэг нь энэ юм. 10 ортой ЭМТөвийг барих ажлыг гүйцэтгэхээр “Суварган говь” ХХК ажиллаж байна.

Өмнөговь аймаг нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийнхээ салбарт онцгой анхаарч байгаа юм. Сүүлийн 3 жилд 24.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийснээс 38.8 хувь нь буюу 9.4 тэрбум төгрөгийн санхүүжилтыг орон нутгийн болоод хандив тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэсэн байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ