Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Европын Холбооны Элчин сайдтай цахим уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-28 19:34:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеатай өнөөдөр цахим уулзалт хийв. 


Уулзалтын үеэр Монгол, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн Монгол Улс, Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдааны мөрөөр 2021 онд хэрэгжүүлэх ажил, Европын Холбооны 2021-2027 оны хөгжлийн тусламжийн тэргүүлэх чиглэлийг хоёр талын урт хугацааны бодлоготой уялдуулах талаар ярилцав.


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Ковид-19 цар тахлын сорилтот үед тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн алба хаагчдыг вакцинжуулах шаардлага байгааг онцлон тэмдэглээд энэ хүрээнд вакцин авах асуудлаар Европын Холбоо болон түүний гишүүн улсуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ