Зэвсэгт хүчний 2020 оны аваргууд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалуудын 2020 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэний дараа /2020.12.27/ ажил, мэргэжил, амжилт бүтээлээрээ бусдыгаа тэргүүлсэн Зэвсэгт хүчний оны аваргуудад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг шагнал гардуулав.
"Зэвсэгт хүчний тэргүүний анги"-аар хурандаа Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, "Зэвсэгт хүчний тэргүүний салбар"-аар Зэвсэгт хүчний 148 дүгээр салбар шалгарсан байна.
"Зэвсэгт хүчний тэргүүний офицер"-оор ахлах
дэслэгч Т.Тайшир (АЦК), "Зэвсэгт хүчний тэргүүний ахлагч"-аар ахлах
ахлагч А.Уламбаатар /089/, "Зэвсэгт хүчний тэргүүний ажилтан албан
хаагч"-аар Х.Должинсүрэн /339/, "Зэвсэгт хүчний тэргүүний цэргийн
гэрээт алба хаагч"-аар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн цэргийн гэрээт
алба хаагч, ахлах байлдагч Л.Алтанбаяр нар тус тус шалгарч шагналаа гардлаа.