Яруу найрагч бүсгүй "Зөрлөг" нэртэй цомгоо гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-02 15:36:54

“Дэндүү сайхан хүмүүс намайг түшиж тулдаг болохоор

Дардан байдаг билээ амьдралын минь энэхэн зам” гэж “Зөрлөг” нэртэй шинэ цомгийнхоо ар нүүрэнд Яруу найрагч Б.Мөнгөнтуул бичиж гарын үсгээ зуржээ.

Яруу найрагч Болдын Мөнгөнтуулын шинэ цомогт түүний 20 гаруй бүтээл багтсан байна. Тэрээр шүлэг тэрлэхээс гадна авьяаслаг хөтлөгч гэдгээрээ Дорнодынхонд танигдсан. Хэд хэдэн дуутай, түүний уран бүтээлийн хамтрагч нь Монгол Улсын СТА Хэрээгийн Мөнхбаяр юм. Тэрээр Мөнгөнтуулын шүлэг нь өөрөө аялгуутай болохоор дуу “хүндрэлгүй” төрдөг гэж ярьсан. Энэ хоёр уран бүтээлчийн “Хайр минь буцахгүй” дуу “Морин хуур” улсын уралдаанд дээгүүр давхиж, “Бид Дорнод нутгийн хүүхдүүд” дуу нь Дорнодын хүүхдүүдийн “сүлд” дуу болсон гээд бүтээл болгон нь өөрийн гэгээн түүхтэй юм.

 Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ