Монгол Улсын Их сургууль, Хонконгийн Их сургууль хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-28 12:15:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их сургууль, Хонконгийн Их сургууль хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолыг цахимаар зохион байгуулсан талаар ГХЯ-наас мэдээлэв.


Уг ажлыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газрын санаачилгаар эхлүүлсэн байна. Санамж бичгийн хүрээнд их сургуулиуд эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан ажлууд хэрэгжүүлж, багш, оюутан солилцоог эхлүүлж, ойрын хугацаанд хос дипломын хамтарсан хөтөлбөр болон оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжийг хамтран судлахаар тохироод байна.


Хонконгийн Их сургууль нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын QS 2021 чансааны эрэмбээр 23 дугаар, Ази тивдээ гуравдугаар, Хонконгт тэргүүн байрт тус тус жагсдаг дэлхийн шилдэг сургуулиудын нэг юм.

Холбоотой мэдээ