Нийгмийн даатгал, халамжийн газрынханд 3000 амны хаалт хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв БНСУ-д үйл ажиллагаа явуулж тус улсад оршин сууж, сурч ажиллаж, эмчлүүлж буй Монгол Улсын иргэдэд төрийн нийгмийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэн ажиллаж байна.
БНСУ дахь тус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон НДЕГ-т 3000 амны хаалт хандивласныг өнөөдөр гардуулж өглөө.
Эдгээр амны хаалтыг "COVID-19"-ийн хүнд нөхцөлд нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээг иргэдэд үзүүлэн эх орондоо ажиллаж буй төрийн алба хаагч, ажилтнууд болох салбарын хамт олонд өөрсдийн хуримтлуулсан хөрөнгөөр хандивлан нийлүүлж буйг БНСУ дахь тус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.