Франц Их Британиас халдваргүй иргэдийг хилээрээ нэвтрүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /France24/.
Сүүлийн 72 цагийн дотор өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан Францын
болон Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын иргэдийг Их Британиас Франц руу мягмар гаргийн шөнө дундаас эхлэн нэвтрэхийг зөвшөөрчээ.
Их Британид коронавирусний илүү халдвартай шинэ хувилбар тархсантай холбогдуулан 50 орчим орон тус улстай нислэгээ зогсоосон нь зорчих хөдөлгөөнтэй холбоотой олон асуудлыг үүсгэсний зэрэгцээ гадаадын олон иргэнийг Их Британид гацахад хүргэсэн юм.
Францад оршин суух эрхтэй Их Британийн болон гуравдагч орны иргэд, мөн ЕХ-ны орнуудын иргэд шинжилгээний хариугаа сөрөг гарсан тохиолдолд Их Британиас Франц руу нэвтрэх боломжтой гэж тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгджээ. Шинэ журмыг ирэх нэгдүгээр сарын 6 хүртэл мөрдөх ажээ.